Хамгийн өндөр орлоготой 10 тамирчин


Коронавируст цар тахал дэгдсэнээр спортын ертөнц үлэмж өөрчлөгдсөн. Хөгжөөн дэмжигчдийн уухай цуурайгүй хоосон цэнгэлдэхэд гарсан тамирчид урам муутайн дээр ганцхан эерэг сорил л тэдний олон сарын бэлтгэл сургуулилалтыг талаар болгох эрсдэлтэй нөхцөлд буй. Гэхдээ нэр хүндтэй томоохон тэмцээн уралдаанууд яаж ийгээд л явагдаж, спортын одод зар сурталчилгаанаас багагүй орлого олж дөнгөжээ.

Энэ жилийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг өмнө нь “Forbes” сэтгүүл гаргасан юм. Хэрэв сэтгүүлчдийн гаргасан тооцоо зөв бол өнгөрсөн 12 сард дэлхийн 50 шилдэг тамирчин нийлээд 2.8 тэрбум ам.долларын ашиг олжээ. Энэ нь 2019 оны орлогоос 150 саяар илүү аж.

Хэн илүүг олов? Энэ зун “Барселона”- гаас “ПСЖ”-д шилжсэнээрээ ихээхэн дуулиан тарьсан аргентин довтлогч Лионель Месси юу? эсвэл Их дуулга цувралын 20 удаагийн ялагч Рожер Федерер үү?

Огтхон ч үгүй! 2021 оны хамгийн өндөр орлоготой Топ-50 тамирчдын жагсаалтыг холимог тулааны дайчин, 33 настай ирланд залуу Конор Макгрегор тэргүүлжээ. Өнгөрсөн 12 сарын дотор UFC-ийн тулаанч 180 сая долларын ашиг олсны ердөө 12 хувь нь тэмцээний орлого. Харин үлдсэн орлогоо "Dystopia: Contest of Heroes" видео тоглоом, "Roots of Fight" хувцас, хэрэглэлийн брэнд, "DraftKings" бооцооны сайт болон "Proper No. Twelve" вискиний брэндээсээ олсон ажээ.

“Forbes” чансааны хоёрт жилийн орлого нь 130 сая долларт хүрсэн хөлбөмбөгч Лионель Месси бичигдлээ. Энэ мөнгөнийхөө 97 саяыг тэр “Барселона”-гаас авч, үлдсэнийг нь рекламаас олжээ.

Гуравт бас нэг хөлбөмбөгч, саяхан “Ювентус”-ээс “Манчестер Юнайтед” клубт шилжсэн Криштиану Роналду 120 сая долларын орлоготойгоор бичигдлээ. Орлогын 70 саяыг хөлбөмбөгийн талбайгаас үлдсэн 50 саяыг зар суралчилгаанаас халаасалжээ.

Швейцарийн теннисчин Р.Федерер 2021 онд талбайд гарахдаа нийт орлогынхоо 0,03 хувийг олсон ч түүнийг топ 10-т багтахад нь саад болсонгүй. Харин эмэгтэй тамирчдаас Токиогийн олимпын бамбарыг асаасан Наоми Осака 12-т, америк теннисчин Серена Уильямс 28-д тус тус бичигдлээ.

Өндөр орлоготой тамирчдын чансаанд багтах босго 2021 онд өсөж 34 саяд хүрсэн бол дундаж нас нь 31 байна.

Visual capitalist цахим хуудасны редакторууд дээрх чансааг дахин боловсруулж, хамгийн өндөр орлоготой тамирчдыг тодруулсан бөгөөд Топ-10-т хэн хэн багтсаныг хүргэе.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна