"The International 10" тэмцээнд "Team Spirit" баг түрүүлж, 18.2 сая ам.долларын эзэд боллоо


Арав дахь удаагаа болсон "The International" тэмцээнд ОХУ-ын "Team Spirit" баг түрүүлж, 18.2 сая ам.долларын эзэд боллоо.

"Dota 2" болон “E-Sport”-ын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээнд 18 баг өрсөлдсөн бөгөөд аман хүзүүнд БНХАУ-ын "PSG.LGD" баг багтсан байна.

Түрүүлсэн багийг уншигч танаа танилцуулья.

Yatoro буюу Илля Мулярчук /Украин/ - 18 настай

TORONTOTOKYO буюу Александер Кертек /Орос/ - 21 настай

Collapse буюу Магомед Халилов /Орос/ - 19 настай

Mira буюу Мирослав Колпаков /Украин/ - 21 настай

Miposhka буюу Ярослав Найденов /Орос/ - 23 настай

Хоёрдугаар байрт орсон PSG.LGD баг 5.2 сая ам.долларын шагнал гарджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.