ЭЦА: Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өдөрт 2000 удаа гүйлгээ хийдэг


Эрүүгийн цагдаагийн албанаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Н.Ганчулуун “Цар тахлаас үүдэн иргэдийн интернетийн хэрэглээ нэмэгдэж цахим орчин дахь гэмт хэргийн тоо өссөн. Тухайлбал, 2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний есөн сарын байдлаар 326 болж нэмэгджээ. Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өдөрт 1000 гаруй данс ашиглан 2000 гаруй удаагийн гүйлгээ хийдэг гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй 43 сайтын хандах эрхийг хязгаарлан, 25 дансны их хэмжээний мөнгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна