БНХАУ-ын Шэньжоу-13 сансрын жолоодлогот хөлөг сансрын тойрог замын Тяньхэ модультой амжилттай холбогдсон байна. Шэньжоу-13 сансрын жолоодлогот хөлгөө хөөргөж, сансарт зургаан сарын турш байрлах сансрын станцын гол модуль Тяньхэ рүү сансрын гурван нисэгчээ илгээж байгаа нь Хятадын сансар судлалд шинэ хуудас нээж байна гэж Хятадын эрх баригчид онцолж байна.
Шэньжоу-13 хөлгийг энэ сарын 16-ны өдөр орон нутгийн цагаар 00:23 цагт Хятадын хойд нутгийн Зюцюань сансрын буудлаас хөөргөсөн юм. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй сансрын нисэгчээс бүрдэх Хятадын сансрын нисэгчдийн баг зургаан сарын турш сансрын станцад засвар хийх юм байна. Мөн энэ хугацаанд тэд хоёроос гурван удаа задгай сансарт гарч ажиллахын зэрэгцээ шинжлэх ухааны хэд хэдэн туршилт хийх даалгавартай юм.
Шэньжоу-13 хөлгийн энэ удаагийн даалгавар нь Хятадын жолоодлогот сансрын хөтөлбөрийн 21 дэх удаагийнх, сансрын станцын энэ үе шатанд нисэгчтэй хөөрч байгаа хоёр дахь даалгавар юм байна. Хятадын тойрог замд байгуулж байгаа сансрын станцын гол модуль болох “Тяньхэ”-г өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлээр зөөгч пуужингаар хөөргөсөн юм байна.
16,6 метрийн урт, 4,2 метрийн өргөнтэй энэхүү модуль нь БНХАУ-д бүтээсэн хамгийн том модульд тооцогдож байна. Хятад улс энэхүү сансрын станцаа 10 гаруй жил ашиглахаар төлөвлөж байна.
Мөн
Эх сурвалж: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна