"Зайсан Хилл" цогцолборт "Камертон" хамтлагийн тогтолтыг зхион байгуулсан “Собт Трейд” ХХК-ны тусгай зөвшөөрлийг цуцаллаа


Удаа дараа зөрчил гаргаж, цар тахлын дэглэм зөрчсөн “СОБТ ТРЕЙД” ХХК-ны тусгай зөвшөөрлийг цуцаллаа.

Энэ сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт "Камертон" хамтлагийн тоглолт болсон. Гэвч тоглолтын үеэр заалны дүүргэлт 50 хувиас хэтэрч, халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал илэрсэн юм. Тус арга хэмжээг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм алдах эрсдэл бий болгосон “СОБТ трейд” ХХК нь “Хариуцлагын гэрээ” байгуулалгүй үйл ажиллагаа явуулсан. 

Түүнчлэн өнгөрсөн 8-р сараас хойш 3 удаа зөрчил гаргасныг хуулийн байгууллагаас мэдэгдсэн билээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс зөвлөн туслах, зөрчил арилгуулах болон торгуулийн арга хэмжээ авсан хэдий ч цар тахлын дэглэм зөрчиж, удаа дараа халдварын эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тул Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тус байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан. Харин НМХГ-аас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанд ирүүлжээ. 

Холбогдох байгууллагуудын саналыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд "СОБТ трейд" ХХК-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна