“Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасанд яваад 2 ажилтан нь ор сураггүй алга болжээ


Төв аймгийн Заамар сумын Төмстийн багийн “Доргонот” гэдэг газар “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан.

Тодруулбал, 10.20-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхний хамтаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус сумын Хайлааст багийн “Бетон гүүр”-ээс Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цагаан давааны-Ар” гэдэг газар хүртэл 120 км-т завиар, голын эрэг дагуу 80 км-т автомашинаар, 2.5 метрийн гүнд 1 удаа шумалт хийж, 2 дугаар бүлэг Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цоохор морьт” гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Өлзийтийн нуга" гэдэг газар хүртэл 120 км-т завиар эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:50 цагт түр зогсоосон бөгөөд 10.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна