Монгол Ардын Намын зарим гишүүд ээлжит нууц уулзалтаа хийсэн бололтой. Тэд дотроо олон фракцтай. Тухайлбал Зүүний, Залуучуудын, Нийслэлийн, MCS-ийн, Төв аппарат, аймаг дүүргийн гээд нэрс нь хөвөрч өгнө. Энэ бүх фракцууд бүгд л хэн нэгэн алдсан тохиолдолд орыг нь залгахаар улайран дайрдаг нь нууц биш. Үүний нэг жишээ л гэхэд саяхан Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүд 2022 оны төсөв хэлэлцэх нэрээр Тэрэлжид амарч, тохироогоо хийсэн байдаг. Уг тохироо одоогийн байдлаар гишүүн бүрд 4 тэрбум төгрөг тойрогт нь хуваарьлаж өгнө гэсэн боловчиг бас баталгаатай биш.
Учир нь одоогийн МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд дунд бэл бэнчинтэй нөхдүүд олон бий.
Дөнгөж өчигдөрхөн МАН дахь МСS-ийн бүлэг уулзсан. Тэр уулзалтад Ц.Элбэгдорж, “Сахал” хочит Эрдэнэбилэг, Боловсролын сайд Л.Энх-Амгалан гэх мэт хүмүүс байсан гэх мэдээлэл бий. Тус уулзалтаар Ц.Мөнх-Оргилийг Ерөнхий сайд болдоггүй юмаа гэхэд тодорхой хэмжээний нөлөө бүхий албан тушаалд томилох яриа өрнөсөн байна. Энэ яриа үүсэх шалгаан нь “Эрдэнэс Монгол”-ыг удирдаж буй УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг улс төрийн зорилгоор оролдсон гэх хардлага бий.
Ямартай ч Монгол Ардын Нам даргаа жинхлээгүй, Засгийн газар зангараггүй, УИХ-ын гишүүд нь “Дүлий дөмбө” оргиж олон асуудлуудыг үл тоосон зэрэг иргэдийн зүгээс бухимдал их бий. Үүний хажуугаар ч тодорхой хэмжээний тэмцэл байгаа нь үнэн. Ямарсайндаа л Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Э.Батшугир нэр дэвшиж ялахын тулд нэмэлт саналт хураасан байдал нь Монгол Ардын Намд итгэх иргэдийн итгэл хэр буурсныг нотлож байгаа.
Зарим улс төрчдийн хэлж буйгаар Монгол Ардын Намын ээлжит их хурал болохын өмнө дээрх уулзалт, талбай дээрх акцууд явж байгаа гэж хардаж байгаа. Учир нь одоогийн Монгол Ардын Намын даргын түр орлон гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ хэтэрхий “ЖУЛ” гэсэн үнэлгээг намынхаа нөхдүүдээс аваад байгаа юм. Үүгээр ч зогсохгүй МАН-ын төв аппарат намын даргын түр орлон гүйцэтгэгчээ дэмжихгүй, Ерөнхий нарийн бичгийн даргынхаа талд зогсож, Л.Оюун-Эрдэнийн санал болгосон хүмүүсийг дэмжилгүй зарим зүйлсэд эсэргүүцэл үзүүлж байгаа юм.
Улс төр л болсон хойно иймэрхүү маргаан, хэрүүл тэмцэл эрх барьж буй намд их тохиолдоно. Гагцхүү иргэд нь халамжинд донтсон, цар тахлаас үүдэн нас барж, хүний нөөцийн хомстолт орсон энэ үед уг улс төрийн зодооны гал дүрэлзсэн тохиолдолд иргэд улам илүү хохирно гэдэг нь тодорхой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна