Зайсан толгойн зүүн талыг ухаж байсан ажлыг зогсоожээ


Зайсан толгойн зүүн талыг экскаватороор ухаж байгаа талаар иргэд цахим орчинд гэрэл зургийн хамт нийтэлсэн билээ.

Бид энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа. Тэрээр “БОАЖ-ын  2019  оны  А-158

дугаар тушаалаар иргэн О.Одсүрэнд 2.041 га газар олгосон байна. Зочид буудал аялал жуулчлалын  зориулалттай. 

Гэхдээ Нийслэлээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Газар дээр нь цагдаа,  

НМХЕГ-ын байцаагч нар ажиллан үйл ажиллагааг нь зогсоон техникийг нь лацадсан” гэдэг тайлбарыг өглөө.

Тусгай хамгаалалттай газарт БОАЖ-ын сайдын тушаалаар газар олгогддог юм байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна