Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ


Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнтий аймагт гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Бор-Өндөр суманд оршин суух, 24 настай эрэгтэй нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр, хоёр хүүхдээ унтаж байх хойгуур хаалгыг гаднаас нь дарж, гэрээ шатаасан байна.

Гал гарч эхэлмэгц сэжигтний эхнэр сэрж, галыг унтраажээ. Дээрх хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд бусдын амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна