2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 239,003,884 төгрөгийн үнийн дүн бүхий 647,705 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +14.89%), "Увс чацаргана" ХК (CHR +14.06%), болон "Баянгол зочид буудал" ХК (BNG +4.61%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV -13.1%), "Мик холдинг" ХК (MIK-5.72%) болон "Талх чихэр" ХК (TCK-3.08%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Багцын арилжаагаар "Өндөрхаан" ХК-ийн нийт 91313 ширхэг үнэт цаас 109,575,600 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЭТТ бондын нийт 23 ширхэг үнэт цаас 2,300 доллараар арилжигдсан бол Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 46,670 ширхэг нэгж эрх 27,889,187 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.38 хувиар өсч 40276.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,869,153,629,610 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна