Засаг огцрох биш харин 2 яам нэмж байгуулах санал гаргалаа


Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барисан.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зуйлд оруулсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зохицуулалтын хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагыг байгуулах зайлшгүй шаардлага үүссэн.

Түүнчлэн, Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Цахим үндэстэн” болох бодлогыг хэрэгжүүлж, иргэн, төр, хувийн хэвшлийн хамтарсан “Цахим Монгол” системийг хөгжүүлэн хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх, төрийн үйлчилгзэг цахимжуулах зорилтыг дэвшүүлсзн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хзвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна хэмээн мэдэгдсэн.

Тиймээс Засгийн газраас боловсруулж 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойд зориулан “Цахим технологи-Хөгжлийн түүчээ” уриан дор “Цахим үндэстэн” эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нээж үг хэлэхдээ, “Цахим Үндэстэн” болох уриалгын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилтыг дэвшүүлж, ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхийг дуулгалаа.

Мөн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх технологи, инновацын ийм арга хэмжээг төрийн удирдах дээд түвшний институтээс бодлогоор дэмжих, хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэх нь шаардлагатай гэж үзэн, УИХ-ын бүрэлдэхүүнд Инновац, цахим бодлогын байнгын хороог, Засгийн газрын түвшинд Цахим хөгжлийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Энэ нь цахим үндэстэн болох үйл хэргийг дэмжих, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах, дэмжлэг аван хамтран ажиллахад ач холбогдолтойг тэмдэглэжээ.

Түүнчлэн, цаашид шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлыг эрчимжүүлэн шинжлэх ухаан, технологи, технологид суурилж үйлдвэрлэл, түүнд тулгуурлаж салбарын цаашлаад улс эх орны хөгжлийг тодорхойлох учиртайг онцолсон юм.

Эрдэм шинжилгээний хурал нь салбарын хууль эрх зүйн орчин, зохицуулалт болон техник технологийн хөгжил дэвшил, ирээдүйн төлөвлөлт, бусад салбарт нэвтэрч буй мэдээллийн технологийн хэрэглээний талаар судлаач, инженер техникийн ажилтан, зохион бүтээгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, туршилтын үр дүнг олон нийтэд түгээх зорилготой.

Монголчууд бид дижитал шилжилтийг эрчимжүүлж, Цахим үндэстэн болох уриалгыг дэвшүүлэн, түүнийхээ төлөө идэвхтэй ажиллаж байгаа билээ. Энэ талаар болон технологийн ертөнцөд өрнөж байгаа үйл явдлуудын талаар Google компанийн ахлах инженер Б.Баттулгатай ярилцлаа.

– Сайн байна уу. Таны ажил төрөл сайн уу. Цар тахлын улмаас дэлхий дахинд дижитал шилжилт эрчимжиж байна. Технологийн ертөнцөд ямар үйл явдлууд өрнөж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

– Сайн байна уу. Технологийн ертөнцийг ерөнхийд нь харвал яг одоо 4G-ээс 5G-руу шилжилтээс бий болох өөрчлөлтүүдийг урьдчилж таамаглахыг оролдож байна гэж хэлж болохоор байна. Ийм хэмжээний суурь технологийн өөрчлөлт дээр шинэ үйлчилгээнүүд бий болж тоглогчдийн эрэмбэ өөрчлөгдөх боломжтой.

Жишээлэхэд 3G-ээс 4G-д шилжих үед интернэт жаахан хурдтай болсноор юу өөрчлөгдөх билээ гэж бодож болох ч яг үнэндээ шинээр бий болсон unicorn компаниудыг харвал энэ өөрчлөлт дээр бараа бүтээгдэхүүнээ тааруулж чадсан газрууд байдаг. Урьд нь зураг эсвэл text дээр суурилсан бүтээгдэхүүн голчилж байсан бол одоо видео дээр суурилсан үйлчилгээнүүд голчилж байгааг харж болно.

5G-ийн үед харин ямар бүтээгдэхүүнүүд гол хэрэглээ болох бол? Тийм ч учраас бүгд Augmented reality, virtual reality дээр суурилсан үйлчилгээ юу байх вэ гэдгийг судлаж байна. Одоо болтол яг хариуг нь олсон газар байхгүй л байх шиг байна.

Хоёрдугаарт, Cloud дээрх холбогч платформууд дээр их төвлөрч байна. Яг одоо бол cloud дээр суурь үйлчилгээнүүд тодорхой хэмжээнд бий болчихсон байгаа. Үүний жишээ бол amazon, google, Microsoft-ийн cloud үйлчилгээнүүдийг нэрлэж болно. Харамсалтай нь тэдгээрийг аль нэг үйлдвэр үйлчилгээний салбарт шууд аваад ашиглахад маш их ажилтай.

Тиймээс cloud дээрх суурь үйлчилгээнүүдийг бодит амьдрал дахь үйлдвэр үйлчилгээний салбартай холбох дундын холбогч платформуудыг бүтээх ажил их хийгдэж байна. Жишээлбэл, цахилгаан станцуудад зориулсан cloud систем гэж байж болно. Бүх цахилгаан станцууд шууд аваад ашиглах боломжтой AI, cloud үйлчилгээнүүд бий болгоно гэсэн үг. Энэ бол нэг хэсэгтээ маш том тренд байх болно гэж харж байна.

– Монголд дахь нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

– Нэгдүгээрт, Монголын зах зээл дээр гаднын unicorn-уудын үйлчилгээг дуурайж бий болгож байгаа компаниуд олноор бий болж байна. Хоёрдугаар, өөрсдөө гадаад зах зээлд зориулж үйлчилгээ гаргахаар ажиллаж байгаа компаниуд ч цөөнгүй байна. Үүн дээр бидний нэг нийтлэг алдаа нь дэндүү red ocean болчихсон маш их өрсөлдөөнтэй үйлчилгээг сонгож байгаа дутагдал харагдаж байна.

Энэ нь маш их аз шаардсан зүйл байдаг. Бидэнд сонсогдож дуулдаж байгаа жишээнүүд нь дандаа facebook, tiktok гэсэн жишээнүүд байгаа учраас тийм байж магадгүй юм. Иймэрхүү төрлийн гарааны бизнес бол маш олон хүчин зүйлтэй тоглоом дээр азаа үзэж байгаа учраас маш өндөр эрсдэлтэй.

Нэг үеэ бодвол өндөр технологитой компаниудад ажиллаж байгаа инженерүүдийн тоо нэмэгдэж байна. Бид одоо технологи, туршлага дээр суурилсан найдвартай, эрсдэл багатай гарааны бизнесүүдийг оролдож үзэх боломжууд бас бий болж байна гэж харж байна. Иймэрхүү бизнесүүд чимээгүйхэн томроод зараад гарчихдаг учраас бидэнд сайн сонсогддоггүй.

Бид ч бас үүн шиг бүх технологийг нь гартаа оруулчихсан, хэдэн жилийн дотор зах зээл нь хэрхэн хөгжих нь тодорхой болчихсон зүйлсийг олж хийж чаддаг болох байхаа гэж бодож байна. Үүнийг хийхийн тулд өндөр туршлагатай инженер, маркетерүүд хэрэгтэй. Ийм боловсон хүчин цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх нь тодорхой. Жишээлбэл: silicon valley-д 200 гаруй инженерүүд байна. Global технологийн салбарт 400-500 гаруй хүн ажиллаж байна. Энэ хүмүүс маань олшрох тусам гарааны бизнесийн үүрэх эрсдэл буурах байх гэж бодож байна.

– Монголчууд бид “Цахим Үндэстэн” болох уриалгыг маш хүчтэй дэвшүүлэн тавьж, түүнийхээ төлөө ч ажиллаж байна. Бид “Цахим үндэстэн” болоход бэлэн байна уу

– Бэлэн эс бэлэн байх нь хамаагүй зүйл байх гэж бодож байна. Энэ бол хийх ёстой зүйл. Нэгэнт энэ замаар явна гээд шийдсэн бол нэг зүгт хараад бүх нийтээрээ анхаарч, тэмүүлэх хэрэгтэй байх. Тайвань, Солонгос яаж технологи өндөр хөгжсөн улс болсныг харахад, нөхцөл боломж нь бүрдээд хөгжсөн гэхээсээ илүү, энэ чиглэлд явах ёстойг олж хараад, энэ чиглэл рүү болсон ч болоогүй ч бүх хүчээ зориулсанд гол нууц нь байх шиг. Тиймээс бид нэгэнт сонгосон бол болохгүй зүйл гэж байхгүй. Чадах уу эс чадах уу гэдэг бол чухал асуудал биш. Хүсэх үү эс хүсэх үү гэдэг нь илүү чухал асуудал шиг санагддаг.

– Цахим Үндэстэн болох уриалгын хүрээнд E-Mongolia гарч ирсэн. E-Mongolia талаар дуулсан байх. Тодорхой хэмжээгээр ашиглаж үзэв үү. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач?

– Төрийн үйлчилгээнүүд цахимжиж, заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, онлайнаар авч болж байна гэдэг бол маш том дэвшил. Нэгэнт цахим үндэстэн болох чиглэлд явна гээд шийдсэн бол урт хугацааны суурь зүйлсээ бэлдээд улам сайжруулаад явахад болохгүй зүйл байхгүй. Миний ажигласнаар бид илүү босоо өрөлттэй байдлаар системээ бүтээгээд байдаг. Харин урт хугацааны загварчлал илүү хэвтээ бүтэцтэй байх нь элбэг.

Жишээлэхэд: Хамгийн доор нь буюу суурь нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, дунд нь бага багаар өөрчилж болохоор зүйлс, хамгийн дээр нь хурдан өөрчлөгдөх зүйлийг байрлуулана гэж ойлгож болно. Хоёрдугаарт, зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна мэдээлэл, датаг цуглуулах, боловсруулах түүн дээр тулгуурлан хянах дүгнэх боломжтой болгох. Аливаа шийдвэрүүд түүн дээр тулгуурлагдан хүний оролцоогүйгээр автоматаар гардаг байх чиглэлд хөгжүүлэх нь бас чухал гэж бодож байна.

Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Харилцаа Холбоо Мэдээлэл Технологийн Газар

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим үндэстэн” шоуг зохион байгуулж, цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн ч Засгийн газар толгойг нь илсээр. Удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг цахим яам болгож, сайдаар нь Б.Болор-Эрдэнийг томилохоор болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр яамыг шинээр нэмж байгуулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар удахгүй оруулж ирэхээр болсон байна. Хэрэв уг асуудал дэмжигдвэл сайдын томилгоо хэрэгжиж, Б.Болор-Эрдэнэ сайдын албан тушаалд томилогдох нь.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим үндэстэн” шоуг зохион байгуулж, цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн ч Засгийн газар толгойг нь илсээр. Удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг цахим яам болгож, сайдаар нь Б.Болор-Эрдэнийг томилохоор болсон байна. y

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр яамыг шинээр нэмж байгуулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар удахгүй оруулж ирэхээр болсон байна. Хэрэв уг асуудал дэмжигдвэл сайдын томилгоо хэрэгжиж, Б.Болор-Эрдэнэ сайдын албан тушаалд томилогдох нь



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна