Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон 17 настай охины цогцсыг Хөвсгөл нуураас олжээ


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны Хөшөө багийн орчим 17 настай охин гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гараад сураггүй болсон дуудлага онцгой байдлын алба хаагчдад ирчээ.

Тодруулбал, 10.23-ны өдрийн 16:00 цагийн дуудлага ирсэн бөгөөд 10.24-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр  ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10.24-ний өдрийн 11:04 цагт  иргэн Т/17 настай, эмэгтэй/-ын цогцсыг тус багийн “Дамжлага бааз” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас Хөвсгөл нуурын уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна