Бээжингийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс БНХАУ-ийн бүс нутгуудад коронавирусний Дельта хувилбар тархаж байгаа нь батлагдсан тухай мэдээллээ. Тус улсын эрх баригчид бүс нутгуудад дахин дэгдээд байгаа коронавирусний тархалтыг хумихаар хязгаарлалтуудын арга хэмжээнүүдийг авч ажилласаар байна.
Бээжин хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Синхуо: Сүүлийн үед орон нутгуудад батлагдсан тохиолдлуудад геномын дарааллын харьцуулалт шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд сүүлийн үед нэмэгдэж байгаа коронавирусний тархалт нь Дельта хувилбартай ижил дамжуулалтын гинжин хэлхээтэй болох нь батлагдсан...
Бүс нутгуудын хэмжээнд хамгийн их батлагдсан тохиолдлуудтай ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд сүүлийн 24 цагийн байдлаар 3 шинэ тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тус хошуунд нийт батлагдсан тохиолдлын тоог 113-т хүрчээ.
Өвөрмонголд одоогийн байдлаар их эрсдэлтэй 1, дунд зэргийн эрсдэлтэй 6 бүс нутаг байна. Эзнээ хошуунд одоогоор бүх нийтийг хамарсан 5 дахь удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээ авч байгаа бөгөөд хөл хорио тогтоосон хэвээр байна.
Аравдугаар сарын 17-ноос хойш БНХАУ-ын улс арав орчим мужид 200 гаруй халдвар бүртгэгдсэн бөгөөд ойрын өдрүүдэд дэгдэлт улам дордох төлөвтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Энэ сарын 28-ны өдрийн байдлаар, тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 96899-д хүрээд байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна