ОХУ-д ихэвчлэн 65-аас дээш насныхан коронавирусний халдвар авч байна

Өчигдөр 16 цаг 47 минут

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 1123 хүн коронавирусний халдвараар нас барлаа. Энэ нь долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Нас баралтын дийлэнх хувийг вакцинд хамрагдаагүй 65-аас дээш насныхан эзэлж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Одоогоор тус улсын 65-аас дээш насны иргэдийн 42 хувь нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдаад байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко өмнө нь коронавирусаар өвчилсөн иргэдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байгаа хэмээн мэдэгдэж, тэр дундаа ахмад настан иргэдийг вакцинд хамрагдахыг уриалж байсан.

Сүүлийн долоо хоногт ОХУ-д коронавирусний тархалт эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд нийт өвчлөлийн тоо 8 352 601-д хүрээд байгаа юм. ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 5789-өөр нэмэгджээ. Москвад цар тахал дэгдсэнээс хойш нийт 1 786 570 хүн коронавирусээр халдварласан байна.

Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо нэг өдөрт 91-ээр нэмэгдэж, Москвад нийт 30 963 хүн халдвараар нас баржээ. Вакцинтай иргэд, коронавирусний халдвар аваад хүндэрсэн тохиолдол нийт эмчлүүлэгчдийн 0.03 хувиас бага байгааг Михаил Мурашко мэдэгдсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна