Явган хүний зам дээр буцаж эргэсэн жолооч нарт хариуцлага тооцжээ


МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх бүлгийн 10.13. Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно:

А/ явган_хүний_гарц_дээр; гэсэн заалтыг зөрчиж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буцаж эргэх үйлдлийг хийсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 14.7.28 жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон_газарт_буцаж_эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу шийтгэл оногдууллаа.

Дээрх гаргасан үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Би соёлтой бол бид соёлтой, бид соёлтой бол нийгэм соёлтой.

Иргэн та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг e-police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна