Загасанд яваад нэг сар орчим сураггүй алга болжээ


Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газар “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон дуудлага 10.05-нд тус аймгийн цагдаагийн байгууллагад ирсэн билээ.

Эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, эрэлч нохойтой, ар гэрийнхний хамт 2 бүлэгт хуваагдаж хийж байгаа боловч өнөөдрийг хүртэл амжилтад хүрээгүй байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна