Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас оюутан цэрэг хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх талаар асуулаа.
Тэрбээр, "Ирэх жил, 2022 оны гуравдугаар сарын 1-нээс оюутан цэргийг бүртгэж эхэлнэ" гэв.
Оюутан цэрэгт оюутан залуус нэг зуны хугацаанд хамрагддаг бөгөөд өмнөх жилүүдэд цар тахлын улмаас түр зогсоогоод байжээ.
Мөн энэ оны цэрэг татлагыг хавар зохион байгуулаагүй, өнгөрсөн аравдугаар сард явуулсан.
Энэ жилийн тухайд цэрэг татлагын үеэр Ковид-19-ийн шинжилгээ авч байсан боловч ангид очсон цэргийн 200 гаруй алба хаагчаас халдвар илэрч буйг сайд хэллээ.
Халдвар илэрсэн алба хаагчдыг ангийн эмнэлэгт тусгаарлан эмчилж байна гэв. Мөн ангид очсон алба хаагчдад цар тахлын энэ нөхцөлд тодорхой хугацаанд ямар ачаалал өгөхөө тооцно. Анхаарч ажиллаж байна гэлээ.
Эх сурвалж: gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна