Африк тивийн хүн амын 5 хувь нь вакцинд хамрагджээ


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Африк тивийн хүн амын ердөө 5 хувь нь вакцинд хамрагдсан тухай “дахин” мэдэгдлээ.  Тэрбээр “Өндөр хөгжилтэй орнуудын иргэд гурав дахь тундаа хамрагдаж байгаа бол Африкт хүн амын дөнгөж 5 хувь нь вакцины хоёр дахь тундаа хамрагдаж байгаа нь харамсалтай тоо баримт” хэмээн дэлхийн удирдагчдад хандаж мэдэгджээ.

Дэлхийд 5 сая гаруй хүн коронавирусний халдварын улмаас нас барсан байна. Энэ  мэдээлэлтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш вакцины хүртээмж муу байгаа Африк тивийн орнуудад вакцины тусламж илгээхийг уриалсан юм. Тэрбээр улс орнуудын удирдагч нарт хандан ДЭМБ-аас зарласан вакцинжуулалтын стратегийг бүрэн дэмжиж, энэ оны эцэс гэхэд дэлхийн бүх орны хүн амын 40, 2022 оны дунд үе гэхэд 70 хувийг вакцинжуулсан байх шаардлагатай хэмээн онцлоод байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо 246.7 сая даваад байна. Үүнтэй холбоотойгоор Атонио Гуттериш “Зөвхөн өөрийн орны иргэдээ вакцинжуулаад "Цар тахал дууссан” гэж бодох нь том эндүүрэл болно” хэмээлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна