A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather

File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once

БЗД: Тоосгон гараашуудыг буулгаж, тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байна

БЗД: Тоосгон гараашуудыг буулгаж, тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байна


Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, оронд тохижилтын ажил өрнүүлэх санаачилга гаргасан.

Үүний дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашуудыг буулгах ажил үргэлжилж байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Шинэ Монгол сургуулийн баруун талд байрлах 32 тоосгон гарааш буулгаж, газрыг чөлөөлөх ажил 10 дугаар сарын 21-нд эхэлсэн.

Тухайн газрыг чөлөөлсөн даруйд оршин суугчдаас санал авч, энэ дагуу тохижилтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Сургуулийн бүс учраас хичээл эхлэх болон тарах үед авто замын ачаалал нэмэгддэг.

Тиймээс иргэд авто зогсоол болон ногоон байгууламж байгуулах талаар саналаа хүргүүлсэн байна. Энэ ажил үргэлжилж байгаа бөгөөд зогсоол байгуулах ажил дууссан.

Цаашид ногоон байгууламж болон бусад тохижилтын ажил хийгдэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна