Ч.Номин: Циркийг үндсэн зориулалтаар ашиглах ёстой гэж АСА компанид хандсан

23 цаг 30 минутын өмнө

80 жилийн түүхтэй,  тэгш ойн баяраа тэмдэглэх ёстой циркийн урлаг  өнөөдөр байр ч үгүй газар ч  үгүй болоод удаж байна.

12 жилийн өмнө Аса Дагвадоржийн багийнхан дэлхийд гайхагдах цирк болгоно хэмээн амлаж менежментийн гэрээгээр циркийг худалдан авсан. Гэвч өнөөдөр нөхцөл байдал дордож, монголын циркчид орох газаргүй, циркийн барилгыг дотроос нь бүрэн нураасан нөхцөл байдалтай байна.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Циркийн урлаг Монгол Улсын соёлын салбарт маш чухал нөлөөтэй. Циркийн уран бүтээлчид дэлхийн хэмжээнд бүтээлээ туурвиж, Монгол Улсаа сурталчлан таниулж байна. Циркийн барилга 1971 онд баригдсан. Аса компанитай хийсэн гэрээнд циркийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явна гэсэн чиг үүрэг хүлээсэн. Соёлын яамны байр суурь циркийн барилгыг цаашдаа циркийн үйл ажиллагаагаар явуулах ёстой гэж үзэж байгаа. Бид удаа дараа Аса компанид хандсан” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна