ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч бүсгүй өчигдөр /2021 оны 11-р сарын 2-ноос 3-нд шилжих шөнө/ шөнийн ээлжинд гарч ажиллаж байгаад нас баржээ. Талийгаач 40 гаруй насны туршлагатай эмч бөгөөд өвчтөнүүдээ үзэж тусламж үзүүлсний дараа амрах өрөөнд хэвтэх гэж ороод босож ирээгүй аж.
Эмгэнэлтэй явдал болсныг ээлжийн сувилагч нь анх мэдсэн бөгөөд эмчийн зүрх зогсож, тусламж үзүүлэхэд оройтсон байжээ.
Цар тахлын энэ үед эрүүл мэндийн салбарынхан өндөр ачаалалтай, стресстэй ажиллаж байгаа бөгөөд үүнээс болж маш олон эмч ажлаас гарч байна. Энэ харамсалтай явдлыг ажлын ачааллаас болж ядарсан байж магадгүй хэмээн хамт олон нь ярилцаж буй аж.
Эх сурвалж: gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна