Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт, дунд шатанд Ардчилсан нам дарангуйллаа тогтоогоод даруй 8 жилийн хугацааг үдлээ. Энэ дунд өөрийн хөрөнгөө мартсан дарга, хүчирхийлэгч төлөөлөгчид гээд санал гомдол тасрахгүй. Иргэдийн төлөөлөл болж сонгогдсон Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар дунд муу муухай хүмүүс ч их бий. Сайн сайхан хүмүүс ч их бий. Тухайлбал тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэж Монгол Ардын Намд ч тэр, Ардчилсан Намд ч тэр үнэлэгдсэн мундаг лидер эмэгтэй байдаг. Зангарагтай, хэлсэн бол хийдэг, асуудлыг шуурхай шийддэг гэх мэт... Харин түүний нөмөр нөөлгөнд явах, намын шахаасны зарим нэг бүтэхгүй нөхдүүдийг Yazguur.mn дурьдахаар шийдлээ. Бидний эхний дурьдах хүн бол Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Бээжингийн Эрдэнэбулган.
Нас залуу, цус шингэн, эрч хүчтэй гэх тодотгол түүнд байдаг ч тэрээр хүчирхийлэгч, хормойн донтой нэгэн байж болзошгүй ажээ. Түүний намтарыг үзвэл Турк улсын Босфорын Их сургууль (Bogazici University)-ийн улс төрийн шинжлэх ухаан ба олон улсын харилцааны бакалавр, Монгол Улсын Их сургуулийн улс төр судлалын магистраа сурч боловсорч, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын зөвлөх хийж байсан туршлагатай нэгэн. Өнөөг хүртэл Р.Амаржаргалтай холбоотой, ганц нэг ажил хамтарч хийдэг, цуг оффислодог гэх мэт шуум ч явдаг байна.
"Харин түүний хувийн амьдрал ээдрээтэй"
"Эхнэрээрээ тэжээлгэж байж (АН) намынхаа хүүхэнтэйгээ сүүлэрдэг, хоногоор алга болж, намайг зодож, багалзуурдаж хүчирхийлдэг. Эцэст нь хүүхэдтэй минь гэрээсээ хөөсөн түүнээр дүүрэг, хороо удирдуулмааргүй байна. Хүүхэд бид хоёр л хохироод үлдчихье. Энэ салалт бол том шийдэл" гэжээ.
Хэрэв түүний эхнэрийн асуудал үнэн болох нь тогтоогдвол түүнийг эргүүлэн татаж, түүний санал авсан тойрогт дахин сонгууль явуулах нь цаг хугацааны асуудал бөгөөд, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал юм.
Хүчирхийлэгчид нь төрд шургалж, хүнлэг хүмүүс нь хөл хорионд дарлуулсан уг нийгэмд, улс төрч болох гэж яваа болон болсон залуусын хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах бизээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна