Гурил, тэжээлийн үйлдвэрүүдэд 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно


Энэ жилийн ургацын төлөв байдлаас хамаараад улаанбуудайн илүүдэл тодорхой хэмжээгээр гарч байна. 

Гурил болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох зорилгоор тодорхой шийдлийг гаргажээ. 

Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна