Ажлын хэсэг төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Иргэдэд үнийн нөлөөллийг хамгийн их үзүүлж буй хүнсний бүтээгдэхүүн бол мах юм.
Тиймээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотод гучаас доошгүй ил задгай болон агуулахын худалдааг бий болгох шийдвэрийг гаргасан байна. Тус цэгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар болжээ.
Улаанбаатар хотын хоёр захад бэлтгэгдсэн мал, махыг цөөхөн худалдааны төвөөр дамжуулан зах зээлд нийлүүлдэг байсан. Энэ төвлөрлийг сааруулах, худалдааны цэгийг нэмэгдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Нийслэлчүүд өвөл, хаврынхаа хүнсний махыг нөөцлөх цаг ирж байгаа энэ үед хэрэглэгч өөрт аль ойр байгаа цэгээс өвлийнхөө идшийг бэлтгэх боломжийг бүрдүүлэх нь чухал.
“Энэ жилийн хувьд өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Мөн шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор аймгууд малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Ингэснээр махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан. Тэгэхээр аймаг орон нутаг болон махны бизнес эрхлэгчид дээрх цэгүүдээр дамжуулан махны нийлүүлэлтээ хийх хэрэгтэй. Мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байж байгаад эрсдэл учрах вий” гэдгийг сайд З.Мэндсайхан хэлж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна