Т.Доржханд: Бизнестэй холбоотой гишүүд, бүгд хамтдаа УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзъя


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг "Монре даатгал"-ын хувь эзэмшигч, лобби хийж байгаа нь зарчимд нийцэхгүй хэмээн шүүмжилсэн билээ.

Уг асуудал дээр Т.Доржханд гишүүн өөрийн цахим хуудаснаа “Аюурсайхан гишүүн намайг ашиг сонирхлын зөрчилтэй тул Үндсэн Хуулийн Цэцэд хандаж эргүүлэн татуулах асуудлыг тавьж болохыг сануулав.

Би түүнийг нь нэр төртэй хүлээн авч байна. Үнэхээр тийм бол гишүүнээсээ татгалзахад бэлэн.

Гэхдээ би ганцаараа биш, энэ УИХ-ын дийлэнх гишүүдтэй хамтдаа чөлөөлөгдөж, шинэ УИХ-ыг бүрдүүлэх саналтай байна.

Тухайлбал, хувийн сургуультай гишүүд боловсролын хуульд саналаа өгөөд байр сууриа илэрхийлсэн байгаа.

Барилгын бизнестэй нөхдүүд төсөв хэлэлцэхэд байшин барих саналуудыг дийлэнх нь гаргасан байдаг.

Уул уурхай. хөдөө аж ахуй, худалдаа, болон бусад салбарт өөрөө эсхүл гэр бүлийн гишүүд нь бизнес хийдэг төрийн түшээд бүгд хамтдаа гишүүнээсээ татгалзъя.

Жич: 26 жилийн өмнө байгуулагдаад 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа гэр бүл уруу маань дайраад хэрэггүй биз дээ. Би хувь эзэмшигч биш, бизнесийн ашиг сонирхлоор асуудалд ханддаггүй. Шалгуулахад бэлэн!” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна