Н.Баярмөнх: Хороодын засаг дарга нар сургалтад суухдаа ногоон хувцсаар ижилссэн


БЗД-ийн хорооны Засаг дарга нар ногоон хувцсаар ижилссэн зургаа сошиалд дэлгэсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл дээрх асуудалд БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх тайлбар өглөө. 

Тэрбээр "Би ойрд цахим орчинд орох завгүй нэлээд ачаалалтай ажиллаж байна. Бид аж ахуй асуудалдаа нэлээд анхаарал хандуулж байгаа. Цэргийн штабаас тодорхой ажил зохион байгуулж ажилладаг. Дүүргийн цэргийн штабаас 28 хорооны даргад сургалт орсон юм билээ. Орон нутгийн хэмжээнд эрүүл мэнд, онцгой гэх мэт чиг үүргийн байгууллагаа дэмжиж ажилладаг. Энэ хүрээнд цэргийн штабаа дэмжих үүднээс ажилласан ч алдаа гарсан юм шиг байна. Уучлалт хүсч байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна