Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй. Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нутагшуулах зорилгоор 30 хоногийн туршилт, ажиглалт хийв. Уг ажлыг өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зам тээврийн асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хийж гүйцэтгэлээ.
Туршилтыг хийхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын 10 дүрмийг хиймэл оюун ухаанд сургаж, Баянгол дүүрэг “Гранд плаза”-гийн уулзварт зөрчлийг илрүүлсэн юм. Туршилтын үеэр жолооч нар нэг минутад 10-12, хоногт 2500-3000 зөрчил гаргаж байсныг илрүүллээ. Нийт зөрчил илрүүлэлт 95 хувьтай гарсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.28
ХОРООЛОЛООС УРУУДААД ДӨРВӨН ЗАМРУУ ЭРГЭДЭГ ЭРГЭЛТ ДАВХАР БАЙХ ЁСТОЙ ЗОРИУД ГАНЦ ЭГНЭЭГЭЭР ЭРГЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БОЛОМЖГҮЙ УЧРААС Л ЖОЛООЧ НАР БОЛОМЖТОЙ ХУВИЛБАРЫГ СОНГОЖ ДАВХАР ЭРГЭЭЖ БАЙНА ТЭР БҮХНИЙГ ЗӨРЧИЛ ГЭЖ ҮЗЭХ НЬ БУРУУ ЗАХИРГААДАЖ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭХ ГЭЖ ОСОЛ АВААР ГАРГАХ ГЭЖ ЖОЛООЧ НАРЫГ ШАХАЖ ХОХИРООЖ БАЙНА ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭХ ЭНЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ШАЛГАХ ЁСТОЙ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА БУРУУГААР АШИГЛАН НИЙГЭМД ХОР ТАРЬЖ БАЙНА
Хариулах