Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас баржээ.
Тэрээр аймгийн төв дэх орон сууцын дээрээс үсэрч амиа хорлосон байжээ. Талийгаач нь Баянхонгор аймгийн харьяат нэгэн бөгөөд тус аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байсан бөгөөд тухайн үед анги байрлалаа орхин явсан, цэргийн ангиас оргосон байж болзошгүй гэсэн мэдээлэл цагдаагийнханд ангийн удирдлага нь өгсөн аж.
Одоогоор Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрынхан шалгалтаа үргэлжлүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна