НИЙСЛЭЛИЙН ФРАКЦ ХЭНИЙХ БОЛОХ ВЭ??

Админ
Өчигдөр 01 цаг 02 минут

Монгол Ардын Намаас орон нутгийн сонгуульд удирдаж оруулах хүнээ хараахан шийдээгүй гэж хэлж болно. Учир нь орон нутгийн сонгуулийг удирдаж ялалт авчирсан хүн хотын дарга, МАН-ын нийслэлийн фракцыг удирдах юм. Тиймээс одоогийн байдлаар МАН дотроо хэд хэдэн хувилбар яригдаж байна. Магадгүй эдгээр хувилбарууд МАН-ыг мандуулах, эсвэл 62 суудлыг нь 31 31-ээр хуваах хувь заяаг шийдэх биз. Тухайлбал: 1. Монгол Ардын Намын төв байр Улаанбаатар хотод байрладаг учир Нийслэлийн МАН-ын хороог татан буулгаж бүх эрх мэдлийг төв намдаа төвлөрүүлэх. Ингэснээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан хотын дарга болох хувилбар. 2. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарыг унагааж, оронд нь нийслэлийн фракц гэгдэх М.Энхболдын талаас аль эсвэл У.Хүрэлсүхийн талаас нийслэлийн МАН-ын даргад өөрсдийн хүнээ зүтгүүлж ялсан хүн нь хотыг удирдах боломжтой. Тухайлбал М.Энхболдын талаас Су.Батболдыг намын хорооны даргад зүтгүүлж хотын дарга дахин хийлгүүлэх хүсэл сонирхол бий. Учир нь Су.Батболдын хувьд хотын даргаар ажиллахдаа "Гэрэлт гудамж", "Яармагын гүүр", "Олимпын гүүр", "Туушиндах ажиллагаа" гэх мэт олон зүйлсийг хийж хэрэгжүүлж чамгүй рэйтингтэй яваа нэгэн. Харин У.Хүрэлсүхийн талаас мөн л адил Д.Амарбаясгалан, Ж.Батбаясгалан гэх 2 хүний аль нэгийг явуулна. Хэрэв МАН-ын генсек Д.Амарбаясгалан зөвшөөрсөн тохиолдолд тэр ямар ч өрсөлдөгчгүйгээр болох боломжтой. 3. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар УИХ-ын гишүүний ажлаа өгч Монгол улсын төсвийн нийт 60 орчим хувийг захиран зарцуулдаг хотын дарга болох. Энэ нүүдэл нь Д.Сумьяабазарыг хувьд ашигтай ч, иргэд болоод МАН-ын журмын нөхдийх нь хувьд хэтэрхий шунасан үйлдэл болж харагдана. Учир нь 2 хон сарын өмнө УИХ-ын сонгуульд их хэмжээний мөнгө зарж, 3-4 хөн сарын дотор намайг хэрхэн ажиллахыг минь хараад дүнгээ тавиарай гэж явж байсан хүн гэнэт Хотын дарга болоё гээд ороод ирэх нь журмын нөхөд, сонгосон иргэдийнх нь хувьд ч тааламжгүй. 4. Хамгийн сүүлийн гаргалгаа бол мэдээж хамгийн цэвэр гэмээр арга. Энэ арга нь Хотын даргаа Хотын 1.5 сая иргэд өөрсдөө сонгодог байх. Учир нь дээр яригдсан хүмүүс бүгд л хотын дарга болох сонирхолтой байгаа ч яг хотоо хөгжүүлэх ямар хөтөлбөртэй, хотоо гэсэн сэтгэлийг нь бид мэдэхгүй учраас иргэд өөрсдөө дүнгээ тавих нь шударга хэлбэр. Ямартай ч одоогийн байдлаар бүх эрх мэдэл Ерөнхий сайд, өөрийгөө 2-р хүн гэж дуудуулж яваа Ухнаагийн хүүд бий. Тэр л энэ бүхний учир зангилааг олж, загнахын загнаж, татахын татаж, дэмжихээ дэмжих хүн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна