Согтуугаар жолоо барьсны улмаас хоёр хүүхэд нас баржээ


Согтуугаар жолоо барьсны улмаас зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн “Орхон сумын салдаг гэх газарт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Цагдаагийн алба хаагчид ослын газарт очиход Б гэгч нь приус маркийн машин жолоодож яваад онхолдож, зорчиж явсан 5 настай хүүхэд гэмтэж, 4 болон хоёр настай хүүхдүүд нас барсан харамсалтай осол болжээ.

Жолооч та бүхэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гэр бүл, ойр дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна