Самар түүхээр яваад сураггүй алга болжээ


Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Галтай булнай" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 83 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ 10 сарын 30-ны өдөр 15 хүн самарт түүж явж байгаад 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 05-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, эрэлч нохойтойгоор нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Э/42 настай, эрэгтэй/-ыг эрэх хайх ажиллагааг зохион байгуулахаар “Галтай булнай” гэдэг газрын чиглэлд явж 11 сарын 06-ны өдрийн 02:50 цагт Бэрхийн даваанд очиж хоносон.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна