Төрийн алба, даргын сэнтийд залрагсад чухам яаж хөлжөөд байна вэ. Хяналт гэж байна уу. Тэд хөрөнгөө нууж дарагдуулаад байгаа юм биш биз дээ. Төрийн ажил гэдэг ДАРГА УДИРДЛАГЫН СЭТЭР зүүсэн ШУНАЛЫН сэтгэлгээтэн хөлжиж, баяждаг арга хэрэгсэл болсныг бид олон жишээнээс харлаа. Одоо яах ёстой вэ. Албан тушаалтнууд АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ газарт жил тутам хөрөнгө орлогоо мэдүүлдэг ч Үнэн үү гэдэг асуултын ард зөвөөр олсон уу гэх эргэлзээ үлддэг.
ТӨРИЙН ТҮШЭЭД, АЛБАН ТУШААЛТНУУДЫН хөрөнгө орлого, хэрхэн хөрөнгөжсөн бэ гэдэг асуудлыг хөндөж байна
"УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очир гэж хэн бэ, ХЭРХЭН ХӨРӨНГӨЖСӨН бэ?
Багануур дүүргийн ЗАСАГ ДАРГААС УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн ЦЭНДИЙН САНДАГ-ОЧИРЫГ “ЗОДООНЧ ЗАСАГ” гэгч ҮЛ БҮТЭХ нэрээр бид мэднэ. ЗОДООН ЦОХИОНЫ хэрэгт орооцолдож, шүүх цагдаагийн хаалгыг татсаар ирсэн түүнийг С.БАТБОЛД БАГАНУУР дүүргийн Засаг даргаар 2016 онд батламжилж байв. БАГАНУУР ДҮҮРГИЙГ БАЗЧИХСАН гэгддэг Ц.САНДАГ-ОЧИР өмнө нь буюу 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм
Ц.САНДАГ-ОЧИРЫГ засаг даргаар ажиллах хугацаанд ЮУ БОЛОВ
ҮЛ БҮТЭХ ЗАСАГ Ц.Сандаг-Очир үнэндээ БАГАНУУРЫГ самарсан гэж болно. Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИДДӨӨ, ТАНИЛ ТАЛДАА ГАЗАР, ГАЗРЫН ЛИЦЕНЗ олгодог, үүнийхээ төлөө ТӨЛБӨР ХАРАМЖ авдаг байсан гэдэг яриа задарсан нь ХАРДЛАГА төрүүлж эхэлсэн юм. Магад үүний ард ХӨРӨНГӨ БОССОН эх үүсвэр нь байж болох
Засаг дарга Ц.САНДАГ-ОЧИР ГАЗРЫН АЛБАНЫ дарга Х.ХИШИГБАДРАХ нарын ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ

УИХ-ын Ц.САНДАГ-ОЧИР Багануур дүүргийн МАН-ын дарга төдийгүй Засаг дарга байхдаа ГАЗРЫН АЛБАНЫ дарга асан Х.Хишигбадрахтай бүлэглэн үйлдсэн ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМАА ил тод болов. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, газар олгосныг АТГ-аас илрүүлэн хоёр жилийн хугацаанд шалгаж, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэн ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН юм. Тухайн үед буюу 2014 оны тавдугаар сард дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3-р шүүхээс Ц.СандагОчир нарт ТӨРИЙН албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.720.000 төгрөгөөр торгох ялаар шийтгээд өнгөрсөн байдаг
Эндээс харвал Ц.Сандаг-Очир гэгч ТӨРІЙН албан тушаал ашиглан ГАЗРААР ХӨЛЖИЖ ирсэн гэдэгт ХЭН ЭРГЭЛЗЭХ вэ . Ийм этгээд УИХ-д сонгогдчихсон УЛС ОРОН, АРД ИРГЭДИЙГ УДИРДАЖ ЖОЛООДОЖ суухыг ЗӨВТГӨХ ҮҮ. Аль эсвэл УЛС ТӨРИЙН ГҮТГЭЛЭГ гээд мэлзэх үү
Ямартай ч Ц.Сандаг-Очир АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ өгсөн 2020 оны хөрөнгө орлогын мэдэгдэлдээ ингэж мэдүүлжээ
2019 онд НИЙТИЙН ОРОН СУУЦ З гэж бүртгүүлсэн бол 2020 онд НИЙТИЙН ОРОН СУУЦ 4 болж нэмэгджээ.
Мөн 2020 онд хөрөнгө орлого нь ЗУСЛАНГИЙН БАЙШИН 1, АВТО ГРАЖ 1, нийт дүн 511 сая, өөрийн нийт орлого 200 сая 479 мянга, гэр бүлийн нийт орлого 25.6 сая, Үхэр-16, Хонь-185, Ямаа-35, Хурдан удмын адуу-3, Адуу-3, газрын хувьд эзэмших-0.065га-1, эзэмших-0.14га-1 нийт үнэ 3 сая, Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт 1,8 сая, хадгаламж, бэлэн мөнгө 45 сая, авлага 25 сая гэж тусгажээ.
Эх сурвалж: uslturch.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна