"Улаанбаатар төмөр зам"-ын шинэхэн дарга Х.Хэрлэн


“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох асуудал сүүлийн хэдэн сар яригдаж байгаа. Гэвч ОХУ-ын талтай тохиролцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Монгол Улсын талаас нэр бүхий хэд хэдэн хүнийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар томилуулах санал хүргүүлсэн боловч ОХУ-ын талаас зөвшөөрөхгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохыг ОХУ-ын тал зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.

Уг нь Х.Хэрлэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар томилж магадгүй гэх бор шувуу нисээд байсан ч ийн томилгоо өөрчлөгдсөн бололтой.

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, ”Монгол Шуудан” компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна. 

Товч намтар:

  • 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль
  • 1985-1991 онд Политехникийн дээд сургууль
  • 1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч 
  • 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ

Ажилласан жилийн туршлага:

  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
  • 2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга
  • 2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирлын албан тушаалыг хашиж байжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.166
    2021/11/10

    Орос пи здагаас л дээр байх

    Хариулах