Барс, Нарантуул захуудад долоон вагон ачаа буужээ


Өнгөрсөн шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа "Барс", "Нарантуул" захад буужээ. Ерөнхий сайдын захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийнхэн салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан ажилласнаар Эрээнд гацаад байсан ачааг Улаанбаатар руу үе шаттай тээвэрлэх ажлыг эхлүүлсэн байна. 

 

Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаар ажиллаж байна. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурна гэж үзжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна