АН өнгөрсөн баасан гаригт Онц Их хурлаа хийж намын даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, ерөнхий нарийн бичгийн даргаар УИХ, Засгийн газрын гишүүн асан Л.Гантөмөрийг сонгосон. АН-ын энэ хурлыг М.Тулгат тэргүүтэй тус намын гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан тэд мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "АН-ын Их хурлыг хүлээн зөвшөөрөхгүй олон гишүүн байгаа учраас хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж ярилцах хэрэгтэй. АН олон нийтийн дэмжлэгтэй хэнийг ч хамаагүй намдаа нэгтгээд ялалт байгуулъя, олонхийг бүрдүүлье гэж ажиллаж ирсэн. Энэ нь намаа жанжин шугамгүй, хогийн сав шиг болгосон. АН-ыг "идээд" явж байсан С.Ганбаатар мэтийн хүмүүс Их хуралд нь оролцоод индэр дээр зогсож байна гэдэг гутамшиг. Гэхдээ АН эв эеэ олно гэдэгт итгэлтэй байна.
1200 гишүүн цугласан намын Их хурал болсон гэж ярьж байгаа. Энэ бол нийт гишүүдийн 0.7 хувь. Төлөөлөгч сонгох дүрэм маш тодорхой байдаг. Гэтэл яаж сонгосон нь тодорхой бус байгаа учраас Их хурлыг хүлээн зөвшөөрөхгүй гишүүн олон байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна