Л.Гантөмөр: М.Тулгатыг Ардчилсан намын дэд даргаар ажиллахыг урьж байна


Ардчилсан намын онц их хурлаар намын даргыг батламжилсан тогтоолыг бусад материалын хамт Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө. Нийтдээ 38 боть 4100 хуудас материал дотор хурлын протокол тэмдэглэл, аудио, видео бичлэг багтаж байгаа юм. Улсын дээд шүүх дээрх материалтай танилцаад 21 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. 

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр “ Монголд оронд нэг намын тогтолцоо бүрэн тогтох нь. Тиймээс манай дарга нар амбицаа татаад нэгдэж ажиллах ёстой. М.Тулгатыг АН-ын дэд даргаар ажиллаач гэж урьж байна. Ном журмаараа болсон онц их хурлыг харлуулах үйл ажилагааг битгий хийгээч гэж уриалж байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна