Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/721, дүүргийн Засаг даргын А/380 дугаар захирамжын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны ээлжит цэрэг татлага 10 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд явагдах болсонтой холбогдуулан хороодын зохион байгуулагч нартай цэрэг татлагын семинар зохион байгууллаа.
Цэрэг татлагын товчооны орлогч дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Мөнхжаргал хороодын зохион байгуулагч нарт ажил үүргийн хуваарь, цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэл тараах явцад хяналт тавьж, шалган туслах ажлын талаар танилцуулж үүрэг даалгавар өглөө.
Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа Б.Цэдэн цэрэг татлагын бэлтгэл ажлын явц цаашид хийгдэх ажлын талаар танилцуулга хийж, цэргийн жинхэнэ албаны татлагыг амжилттай зохион байгуулан дээд байгууллагаас өгөгдсөн хяналтын тоон даалгаврын биелүүлэх, цэргийн насны залуучуудыг идэвхтэй хамруулах талаар зөвлөгөө өгч хороодын 18-25 насны иргэдийн нэрийн жагсаалт, цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдлийг хороодод өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна