Өндөр хоршооны хоёр давхар барилга буюу одоогийн г.занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
Баруун Сэлбэ голын урд хэсэг, Нийслэл хүрээний мах худалдах зах буюу Махан довын зүүн талд 1913-1914 онд Орос худалдаачин худалдааны зориулалтаар хоёр давхар байшин бариулсан нь тухайн үеийн том байшингуудын нэг байжээ. Тус байшинг 1920 он хүртэл орос худалдааны төвийн зориулалтаар ашиглаж байгаад 1921 онд Хятадын банк, 1921 оны дунд үеэс
Зөвлөлт Орос Улсын улаан цэргийн штаб байрлаж байв. 1931 онд байшинг өргөтгөн Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосон нь Өндөр хоршоо хэмээн алдаршжээ.
1961 оноос Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, 1965 оноос өнөөг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байна. Тус барилгын үндсэн хэсэг нь хоёр давхар, зүүн хойт жигүүртээ гурван давхар бөгөөд чулуун суурьтай тоосго мод хослуулан угсарсан өвөрмөц хийцтэй байшин юм. Энэхүү барилга нь уртаашаа 67 метр, зүүн жигүүр нь Г маягийн өргөтгөл хэсэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна