Д.Сумъяабазар: Нисэх-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансар чиглэлийн гүүрэн тулгуурт нийтийн тээвэр 2024 онд ашиглалтад орно


Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж өндөрлөлөө.

Хотын дарга Д.Сумъяабазар дараах мэдээллийг өглөө дараах мэдээллийг өглөө:

  • Нийтийн тээврийн шинэ хэрэглээг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 
  • Эхний ээлжид 16 км урт, 13 зогсоолтойгоор нийт 500 мянган иргэн үйлчлүүлэх байдлаар тооцоолж сая Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хавар дөрөвдүгээр сарын дундаас ажлаа эхлүүлнэ. ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Нийт 800 орчим багана суурилуулах өрөмдлөгийн ажил хийхээр тооцоолж байгаа. Ингээд эхний трассыг 2024 ондоо багтаад ашиглалтад орох юм. 

Байршлын хувьд,

  1. Нисэхийн тойрог-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Сансарын тойрог гэсэн чиглэлтэй байна. 
  2.  Гэгээнтэн төв-хотын төв-Зунжин гэсэн чиглэлтэй. 
  3. Толгойт дэд төв-ГССҮТ-32-ын тойрог-Шар хад гэсэн чиглэлтэй байна" хэмээн танилцууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна