Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд уушги орлуулах амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө


Унгар Улсын Засгийн газраас Нийслэлийн удирдлагуудад амьсгалын хоёр ширхэг аппаратыг хандивласан. Уг аппаратын нэг ширхгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивласан бол өнөөдөр Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт уг аппаратыг хүлээлгэн өглөө.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Лхагва болон бусад албаны хүмүүст амьсгалын аппаратыг хүлээлгэн өгсөн юм.

Уг аппарат нь Ковид-19 ийн үеийн хүнд хэлбэр, уушгины хатгалгааны үеийн хүнд хэлбэрийн үед амьсгал удирдах боломжтой. Мөн Коронавирусийн хүнд хэлбэрийн хатгалгаатай, амьсгалын дутагдалтай тохиолдолд амьсгалыг аппаратаар удирдаж, уушги орлуулах эмчилгээг хийх шаардлагатай байдаг учраас дүүргийн эрүүл мэндийн төвд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж юм



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна