Чингэлтэйн танин мэдэхүй цуврал #12


Баруун дамнуурчин буюу Хятадын есөн гудамж

1778 онд Их хүрээ суурьшсанаар Хүрээнээс зүүн этгээдэд аравны газар (өнөөгийн Баянзүрх дүүргийн Амгалан) Маймаа хот хэмээн нэрлэгдсэн хятад худалдаачид буух, худалдаа хийх, бараа таваар түүхий эд агуулах суурин газар үүсчээ. Маймаачин хятад худалдаачид өглөө эрт худалдах зүйлээ дамнан Их хүрээнд авчирч, худалдаалаад, орой нь эргэж Маймаачиндаа буцдаг байжээ. Үүнээс үндэслэн худалдаачдыг Дамнуурчин, тэдний суух газрыг Дамнуурчны газар хэмээх нэр үүсчээ.

1820-иод оны үед Зүүн хүрээ, Гандан хоёрын хооронд Заан хошуу (Тасганы овоо)-ны зүүн талд хятад худалдааны шинэ гудамж бий болж, тэр хэсгийг Баруун дамнуурчин гэж нэрлэжээ. 1915 оны байдлаар есөн гудамж бүхий 35 их пүүсийн салбартай, үйлдвэр үйлчилгээний 217 жижиг газар байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна