Чингэлтэйн танин мэдэхүй цуврал #16


Х.Чойбалсангийн талбай буюу одоогийн Асашёорюүгийн цэцэрлэг орчим

Х.Чойбалсангийн талбай нь хувьсгалын жилүүдэд Улаанбаатар хотод байгуулж тохижуулсан анхны талбайн нэг юм. 1921 оны

Үндэсний ардчилсан хувьсгалын өмнө ба дараах жилүүдэд мөргөлийн хүрднээс өөр юмгүй байсан чөлөөнд Дотоод яамны хоёр давхар барилга (өдгөө Тагнуулын ерөнхий газар байгаа)-ыг 1935 онд ашиглалтад оруулжээ. Дотоод яамны барилгын урд зам чөлөөг 1936 оноос эхлэн шороо чулуугаар дагтаршуулан засч, 1939 онд “Х.Чойбалсангийн чөлөө” гэж нэрлэсэн байна.

1949 онд уг чөлөөний хойт хэсгийг цардаж дуусгаад, өмнөд хэсэгт мод тарьж цэцэрлэгжүүлэх ажлыг хөдөлмөрчдийн субботникоор хийж, хайрган зам засч, үндэсний хээ угалз бүхий ширмэн хайс, хашлагатай болгох зэргээр тохижуулсан нь “Чойбалсангийн талбайн цэцэрлэг” гэж нэршсэн бөгөөд нийтдээ 150х35 метр газрыг эзэлдэг байв.

Энэ талбайн урд хэсэгт өдгөө гутлын 22 дугаар байр гэж нэрлэдэг орон сууцны дөрвөн давхар барилгыг барьж, 1958 онд

ашиглалтад оруулжээ. Талбайн хойд талаар Октбярийн гудамж гарч худалдаа үйлчилгээний гол гудамжтай холбогддог байв.

2002 онд Худалдааны гудамж (хуучин Октябрийн гудамж)-ийг

Жуулчны гудамж хэмээн нэрлэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна