Банкны байшин
Ардын Засгийн шийдвэрээр 1924 онд МонголЗөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк” (Монголбанк)-ийг нэгэн жижиг модон байшинд анх нээжээ.
Монгол банкны үйл ажиллагаа өргөжиж, улсын эдийн засгийн хөгжилд нөлөө бүхий болсонтой холбогдуулан Худалдааны их зах (одоогийн Жуулчны гудамж)-ын зүүн эхэнд, Х.Чойбалсангийн талбайн баруун талд банкны шинэ байшин барьж, 1933 онд ашиглалтад оруулжээ.
Уг байшинг 1938 онд өргөтгөн давхарласан бөгөөд 1972-1973 онд дахин өргөтгөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна