Өчигдөр 11 сарын 11-ны өдөр АТГ-ынхан Улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилсан байна. Түүнийг одоогоор ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендертэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна.
Түүнийг Засгийн газрын 2021.02.10 хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажил үүргээс нь чөлөөлж ийнхүү Улсын II төв эмнэлгийн даргын албанд томилоод байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна