Нийтийн байрнаас бусдад хутгалуулж нас барсан байж болзошгүй эрэгтэйн цогцос олджээ


11 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд эрэгтэй хүн гаднын нөлөөтэй нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 04:44 цагт цагдаагийн бие бүрэлдэхүүн дуудлагыг хүлээн авч шалгалт хийхэд Дорнод аймгийн харьяат иргэн Ж 29 настай эрэгтэйг иргэн Б 31 настай эмэгтэй цээжний зүүн хэсэг зүрхэн тус газарт нэг удаа хутгалж хороосон байна. Хэргийн газраас гурван ширхэг хутга, нэг заазуур, 500 граммын архи, цусаар бохирлогдсон ариун цэврийн цаас гэх мэт зүйлийг хурааж авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна