Гадны улс орноос Монголд ирж байгаа иргэдэд УОК-ын Шуурхай штабаас дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Хэрвээ Монгол Улсад ирэх гэж байгаа бол хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэж, сөрөг хариутай байх ёстой аж. Мөн өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтрэх юм байна. Түүнчлэн Ковид-19 вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм. Харин Ковид-19 вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй, бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй тохиолдолд мөн вакцинд хамрагдсан, Ковид-19 вакцины дараах 14 хоног өнгөрсөн ч гэр бүлийн болон асран халамжинд байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн бол долоо хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай байна.Тиймээс ирсэн даруйдаа оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орох ёстой аж.
Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, КОВИД-19-ын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг зөвлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна