ЧД: “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” сургалт болж байна


Дүүргийн төсвийн 84 байгууллагын нягтлан бодогчид “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг” сургалтад хамрагдаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл сургалтын үйл явцтай танилцаж, сургалтад оролцож буй нягтлан бодогч нартай уулзаж, санал солилцлоо.

Энэхүү сургалт нь дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Санхүү, төрийн сангийн хэлтсээс “Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль болон Сангийн сайдын холбогдох заавар, журмыг үндэслэн санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан үнэн зөв, ойлгомжтой гаргах чадавхыг сайжруулах, аккруэл суурь нягтлан бодох бүртгэл тайлагнал руу шилжих зэрэг асуудлаар сургалт явагдаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна