А.Ариунзаяа: Манай улсад хүүхэд асрагч 300 орчим гадаад иргэн хөдөлмөр эрхэлж байна


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр манай улсад гадаадын хэдэн иргэн ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.

Тэрээр "Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 93 улсын 5741 иргэн албан ёсоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна. 2011 онд хамгийн олон буюу 36 мянган гадаадын иргэн манай улсад хөдөлмөр эрхэлж байсан. Энэ жилийн хувьд ковидын улмаас энэ тоо бага байна. Эдийн засаг сэргэж байгаа учраас ирэх жил энэ тоо нэмэгдэх байх. Манай улсын иргэд хүүхдээ асруулах зорилгоор Филиппинээс хүүхэд асрагч авч ажиллуулдаг. Судалгаа хийгээд үзэхэд 300 орчим гадаадын иргэн хүүхэд асрах ажил хийж байна гэсэн дүн гарсан. Хүүхэд асрагч гэдгээр ажиллах зөвшөөрөл олгодоггүй. Боловсролын байгууллагад ажиллана гэж зөвшөөрөл авдаг. Бас иргэд хороондын гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс бий" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна