Сэрэмжлүүлэг: Согтуу жолоочийн балгаар энэ онд 92 хүн амиа алджээ


Энэ оны эхний арван сарын байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Мөн Тээврийн цагдаагийн албанаас 29040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 378 зөрчил илрүүлсний 304 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдснээс 13 согтуу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна