П.Анужин: Гадаадаас ирсэн багш бэлгийн зүй бус бичлэг сурталчилсан


Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин "Боловсролын салбарт элдвийн гаж зуршил, сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүс орж ирээд байна. Гадаадаас ирж байгаа хүмүүс сэтгэлзүйн хувьд эрүүл эсэхийг шалгах ямар нэгэн зүйл заалт бий юу. Саяхан Монгол Улсад байдаг гадны нэг сургуульд гадаадаас ирсэн нэг багш нь бэлгийн зүй бус зүйлийг бичлэгээр сурталчилсан зүйл гарсан. " гэх ноцтой мэдээллийг хэллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна